.png)

Энэ бол би
Нарангарав Нямсүрэн
Монгол нутгаас Герман хүртэлх миний аялал: Мөрөөдлөө ажил хэрэг болгох
Би Монголд төрж өссөн бөгөөд 2001 онд Герман улсад ирж, 2010 онд бизнесийн удирдлагаар төгссөн. Хоёр охины ээж, сургагч багш, төрийн бус байгууллагын тэргүүний хувьд би хүмүүсийг холбож, урам зориг өгч, хамтдаа хөгжих орон зай бүрдүүлэхийг зорьж ирсэн. Хүмүүс бие биенээсээ суралцаж, нэгэнтэйгээ ойлголцон, хүчирхэг болох нь миний хүсэл, зорилго юм.
Миний хамгийн чухал төслүүдийг нэг бол Саксоны залуучуудын сангийн "Genialsozial" хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгуулагдсан сургалтын төв юм. Энэхүү төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэр бүл, асран хамгаалагчид болон энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн "IAE e.V." ТББ-ыг үүсгэн байгуулалцаж, олон улсын харилцааг хөгжүүлэх, соёл хоорондын ойлголцлыг сайжруулах, гадаадын иргэдийг чадвахжуулах ажлыг Герман улсад хэрэгжүүлж байна.
Луминара бол миний мөрөөдөл – гэрэл гэгээ, урам зориг, эерэг энергээр дүүрэн орон зай. Би энэ орон зайг эмэгтэйчүүд бие биетэйгээ уулзаж, өөрсдийгөө хөгжүүлж, жинхэнэ хүч чадлаа нээх боломжтой байлгахыг хүсэж байна. Монголчууд бидний өвөг дээдсээс уламжлагдсан хамтын үнэт зүйлсийг өөрийн туршлагатай хослуулан, бүсгүйчүүдийг өөрсдийгөө нээж, хөгжиж, гэрэлтэхэд нь туслахыг зорьж байна.
Хамтдаа суралцаж, бие биенээ дэмжин урам өгч, гэрэл гэгээтэй урагшилцгаая!
Холбоо тогтоох
Шинэ боломжуудыг эрэлхийлж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, урам зориг өгөх хүмүүстэй харилцаа тогтоохыг хүсч байна.
+49 (0) 176 820 58 578